ӨНӨӨДӨР: Ачаа барааны эргэлт болон улсын төсвийн орлогын талаар мэдээлнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2021-05-27 07:48:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 27-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Улаанбаатар хотын гаалийн газраас өөрийн байрандаа ачаа барааны эргэлт болон улсын төсвийн орлого, зарим терминалуудын нөхцөл байдлын талаар мэдээлнэ. Утас: 99106505

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд "Монгол ээжүүдийн нэгдэл"-ээс "Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дархлааг өөрсдөө хариуцья" сэдвээр мэдээлнэ.

12.00 цагт Туушин зочид буудалд “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэх төсөл”-ийн хаалтын ёслол болно.

12.00 цагт СТӨ-ний Б корпуст Соёлын яам, Хүүхдийн төв номын сан хамтран зохион байгуулсан "ТӨРӨЛХ МОНГОЛ ХЭЛ” уран бичлэгийн улсын уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно. Утас: 96019188

13.00 цагт Сүхбаатарын талбайд шүүхийн шударга бус шийдвэрийн улмаас 20 жил хорих ялаар шийтгүүлсэн 18 настай хүүгийн ээж суулт зарлана. Утас:  91583939

Холбоотой мэдээ