Хэнтийн тамирчид буудлагын спортын 2-р зэргийн болзол хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-21 15:59:11

Ирэх наймдугаар сард Бразилийн Рио де Жанейро хотноо зуны XXXI дэх олимпийн наадам болно.  Олимпийг дэмжсэн наадам хэнтий аймагт чөлөөт бөх, жүдо бөх, боксын тэмцээнээр эхэлж, шатраар үргэлжиллээ.

 Энэхүү тэмцээнд Хэнтий аймгаас шинээр оролцсон тамирчин Н.Энхмандах, С.Мөнгөншагай нар буудлагын спортын 2-р зэргийн тамирчны болзлыг хангалаа.

Мөн тэмцээний хийн буудлагын эрэгтэй эмэгтэй дасгалд Орхон аймгийн тамирчин Мөнх-Эрдэнэ, Замчин клубын тамирчин ОУХМ н.Нандинзаяа түрүүлжээ. Риогийн эрхээ аваад байгаа тамирчин Нандинзаяа 420,7 оноогоор Улсын рекорд амжилтийг шинэчлэн тогтоосон байна.

Уг тэмцээнд Улаанбаатар болон орон нутгийн 21 багийн 235 тамирчин 11 дасгалд цэц мэргэнээ сорьлоо.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ