Үр тарианы тариалалт 58,2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-21 15:10:13

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жилийн үр тарианы тариалалт 58,2 хувь байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар мэдээллээ. Одоогоор 24,1 мянган га талбайд улаан буудайн үр суулгаснаас 23,7 мянга га-д нь улаанбуудай, 278,0 га-д арвай, 81,0 га-д овьёос, 2,0 га-д бог будаа, 5,0 га-д хөх тариа тариалаад байна.

Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Тэшиг, Бүрэгхангай, Баян-Агт суманд  2070-5999 га талбайд үр тариа тариалсан мэдээ байна. Мөн төмс 132,0, хүнсний ногоо 43,2 га талбайд тариалжээ.

Холбоотой мэдээ