Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажлын цагийн хуваарийг өөрчлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-13 16:21:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ирэх даваа гаргаас наймдугаар сарын 31 хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 8.00 цагт эхэлж, 17.00 цагт тарна.


Энэ нь нийслэлийн автозамын ачааллыг багасгах зорилготой юм. Цагийн хуваарийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг (хороо)-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд мөрдөнө.

 

Холбоотой мэдээ