Улаанбаатарт 14-16 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-05-13 07:53:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхитай байна.


2021 оны 5 дугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ          

 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

 

Салхи: Зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

 

Агаарын температур: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөдийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед  секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.


Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

 

2021 оны 5 дугаар сарын 14-18 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд  баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 14-нд говь, талын нутгаар, 16-17-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-нд нутгийн зүүн хагаст, 17-нд нутгийн баруун хагаст сэрүүн байна. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна

Холбоотой мэдээ