Малайзад дахин хязгаарлалт тогтоожээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-05-12 12:36:43

СИНГАПУР. /TASS/. Малайзын эрх баригчид Энэтхэг, Өмнөд Африкт анх илэрсэн коронавирусний хувилбарууд тархаж байгаатай холбогдуулан лхагва гаргаас эхлэн хатуу хязгаарлалтууд тогтоолоо. "Хөдөлгөөнийг хязгаарлах дэглэм” орон даяар зургаадугаар сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.


Энэ удаагийн хязгаарлалт нэгээс гуравдугаар сарын хооронд тогтоосон хязгаарлалтаас ялгаатай байх аж.


Сингапурын шадар сайд бөгөөд Батлан​​ хамгаалахын сайд Исмаил Сабри Якобын хэлснээр, "ихэнх салбарын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ". Гэхдээ “ажил олгогчид ажилчдынхаа 30-аас хэтрэхгүй хувийг ажлын байран дээр нь ажиллуулах ёстой”. Үүний зэрэгцээ "хязгаарлалтын хугацаанд хот, дүүрэг, мужуудын хооронд цагдаагийн тусгай зөвшөөрөлгүйгээр зорчихыг хориглоно" гэж Исмаил Сабри хэлсэн байна. Түүнчлэн цэцэрлэгүүдээс бусад боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоожээ.


Малайзад халдвар авсан хүний тоо огцом нэмэгдсэний улмаас нэгдүгээр сарын 22-ноос улс даяар ийм арга хэмжээ авсан бөгөөд халдварын нөхцөл байдал сайжирсантай холбогдуулан гуравдугаар сарын 5-наас цуцалжээ. Хязгаарлалт тогтоосноор өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо 3000 орчим болсон байна. Гэсэн хэдий ч энэ сарын дунд үед халдварын тохиолдлын тоо өдөрт 5000-д, харин сарын эцэст 7000-д хүрнэ гэж тархвар судлаачид дүгнэжээ.


Малайзад цар тахал дэгдсэнээс хойш 448 мянган хүн халдвар авч, 1700 гаруй хүн нас барсан байна.


Холбоотой мэдээ