Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнээс ганзага дүүрэн ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-20 15:19:06

2016 оны Улсын аварга шалгаруулах уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд Хэнтий аймгаа төлөөлж Хэрлэн нэгдүгээр сургуулийн баг тамирчид оролцож, спортын гимнастикийн төрөлд эмэгтэй баг мөнгөн медаль, эрэгтэй бага хүрэл медаль хүртсэн бол уран сайхны гимнастикийн төрөлд тусгай байр эзэлсэн амжилттайгаар оролцоод иржээ.

Жил болгон зохион байгууллагддаг Улсын аварга шалгаруулах уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд Хэнтий аймгийн баг тамирчид 2 дасгалжуулагчтай 18 хүүхдийн бүрэлдэхүүнтэй 3 баг оролцжээ. Тус тэмцээнд нийтдээ 34 багийн 250 гаруй тамирчид спортын, уран сайхны гэсэн хоёр төрлөөр оролцож ур чадвараараа өрсөлдлөө.

Уг тэмцээний дасгалжуулагчаар Хэнтий аймгийн хэрлэн нэгдүгээр сургуулийн биеийн тамирын багш заах арга зүйч Э.Ууганболд, биеийн тамирын багш Б.Саруул нар ажилласан юм. Дөрөв дэх жилдээ оролцож байгаа тус сургуулийн баг тамирчдын хувьд 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд уран хөдөлгөөнт гимнастикийн төрлөөр алтан медаль, 2013 оны хүрэл спортын гимнастикийн төрлөөр медаль хүртэж байжээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ