МСНЭ-ээс ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарт шаардлага хүргүүллээ

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-05-06 18:18:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатарын талбайд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халдсан асуудлаар МСНЭ-ээс ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарт шаардлага хүргүүллээ.


Уг шаардлагад, "Ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг зарим обьект рүү нэвтрүүлэхгүй байх, мэргэжлийн эрхийг нь хууль бусаар хязгаарлан улмаар биед нь халдан хүч хэрэглэсэн явдал өнөөдөр дахин давтагдлаа. Энэ нь иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхэд хууль бусаар халдсан, Хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хуульд заагаагүй үндэслэлээр хязгаарлан үүнийгээ хүчээр хэрэгжүүлэх гэсэн ноцтой үйлдэл хэмээн үзэж, эрс эсэргүүцэж байна. Үндсэн хуулиар эдгээр эрх, эрх чөлөөг иргэндээ баталгаатай эдлүүлэх үүргийг төрд хүлээлгэсэн байдгийг сануулж, төр энэхүү үүргээ биелүүлэхийн тулд юуны өмнө иргэдийн үнэнийг мэдэх эрхийн төлөө ажиллаж буй сэтгүүлчдийг мэргэжлийн үйл ажиллагаагаа саадгүй явуулах боломж, бололцоогоор хангахыг Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ-аас шаардаж байна" гэжээ.


Холбоотой мэдээ