300 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлэв

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-05-05 18:01:25

Сүхбаатар /МОНЦАМЭ/. МУЗН-ээс Сүхбаатар аймгийн найман сумын зорилтот бүлгийн 300 өрхөд нийт 18 сая төгрөгийн хүнсний дэмжлэгийг үзүүлэв.

Аймгийн Улаан загалмайн хороо, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, сумдын ЗДТГ-тай хамтран энэхүү дэмжлэгийг өрх бүрт нь хүлээлгэн өгсөн байна.

Коронавиурсний халдвар бүртгэгдсэн найман суманд дээрх тусламж очсон бөгөөд нэг өрхөд гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тос зэрэг нийт 60 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний багцыг олгожээ.

Холбоотой мэдээ