843 хүнээс PCR шинжилгээ авахад халдварын 20 тохиолдол илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-05-01 13:17:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт  843 хүнээс PCR шинжилгээний сорьц авахад халдварын 20 тохиолдол шинээр илэрлээ.

Арвайхээр сумын 3 дугаар багаас гэр бүлийн 9 хүн, 204 дүгээр байрнаас 3 иргэн, Нутгийн удирдлагын ордонд байрлах байгууллагатай холбоотой 6, Хархорин суманд Улаанбаатар хотоос ирээд тусгаарлан ажиглах байранд байсан нэг иргэн, Хужирт суманд эмнэлгийн нэг ажилтнаас тус тус халдвар илрээд байна.

Эдгээр нь хуучин батлагдсан голомтоос эх үүсвэртэй бөгөөд иргэдийн дунд тандалт, судалгааны ажлыг өргөжүүлэн зохион байгуулж байгаатай холбоотойгоор халдварын илрүүлэлт нэмэгдэж байгааг холбогдох албаныхан хэлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар БОЭТ-д 64, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт нэг, гэрээр нэг, нийт 66 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 6, хөнгөн 54 хүн байна.

Сүүлийн 24 цагт 384 хүнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарчээ. Одоогоор 74 хүний PCR шинжилгээний хариу хүлээгдэж байна. 

Холбоотой мэдээ