Завханмандалд батлагдсан тохиолдолтой ойр харьцсан 30 гаруй иргэнийг тусгаарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-23 16:03:54

Завхан/МОНЦАМЭ/. Завханмандал суманд батлагдсан тохиолдлын ойр болон дам харьцсан иргэдээс PCR шинжилгээг маргаашаас авч эхэлнэ гэж сумын Шуурхай штабаас мэдээлэв.

-“Өнөөдрийн байдлаар тус суманд аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын алба хаагчдаас бүрдсэн ажлын багхоёр дахь өдрөө ажиллаж байна. Ажлын баг тандалт судалгаа, зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна. Урьдчилсан байдлаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 30 гаруй иргэнийг тусгаарлах байр болон гэрийн тусгаарлалтад оруулжээ.

Харин хоёрдугаар хавьтлын 180 гаруй иргэнийг тогтоогоод байна. Эдгээр иргэдийг маргаашаас эхлэн PCR шинжилгээнд хамруулна. Тусгаарлалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн, эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй байна. Цаашид гарч болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулахын тулд иргэд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх. Дархлаагаа дэмжиж тайван хүлээцтэй байхыг зөвлөж байна” гэв.

Ташрамд тус сумын Завхан аймаг дахь нутгийн зөвлөлөөс сэтгэлийн дэм хандивын аяныг зарлажээ. Хандивын аянаар эхний ээлжинд дархлаа дэмжих өндөр тунтай витамин С, витамин D, эм, хамгааллын хувцас хэрэгслүүдийг хандивлахыг уриалсан байна

Холбоотой мэдээ