Коронавирусний давхар мутацид орсон хувилбар 10 улсад бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-21 11:32:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг улсад тархсан коронавирусний давхар мутацид орсон хувилбар дэлхий нийтийг түгшээж байгааг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

 

Энэтхэг улсад E484Q ба L452R гэсэн давхар мутацид орсон коронавирусний B.1.617 шинэ хувилбар нь тус улсад хамгийн их хохирол учруулсан өвчлөлийн шинэ давалгааг үүсгэж, өвчлөлийн тоогоор Бразил улсыг даваад байна.

 

Одоогоор тус улсад халдварын 15.3 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 181 мянга гаруй хүн нас баржээ. Шинэ халдварын дэгдэлт нь Австрали, Бельги, Герман, Ирланд, Намиби, Шинэ Зеланд, Сингапур, Их Британи, АНУ зэрэг 10 улсад бүртгэгджээ.

 

Холбоотой мэдээ