Чөлөөт бөхийн тамирчид олимпын эрх олгох тэмцээнд оролцох боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-20 16:34:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Чөлөөт бөхийн “Токио-2020” олимпын эрх олгох сүүлчийн боломжит тэмцээн 5 дугаар сарын 6-9-нд Болгарын Софи хотноо болно.


Энэхүү тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын Болгар улсад нэвтрэх визний хүсэлт материалыг Бээжин дэх Болгарын элчин сайдын яамны визний материал хүлээн авах төвд илгээсэн ч "Ковид-19" цар тахлын улмаас материал хүлээн авах боломжгүй гэсэн хариу Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-нд иржээ.


Монгол Улсад Болгар улсын Элчин сайдын яам байдаггүй тул Казахстан дахь Болгарын Элчин сайдын яаманд хандсан ч бас л  хүлээж аваагүй аж. Улмаар МЧБХ-ноос Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хүсэлт тавьсан бөгөөд тэрбээр маш богино хугацаанд холбогдох арга хэмжээг яаралтай авснаар манай бөхчүүд Болгар улсад саадгүй нэвтрэх боломжтой болжээ. 

Холбоотой мэдээ