Цагдаагийн хэлтэст шаардлагатай тоног төхөөрөмж гардуулав

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-04-20 12:21:30

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн Цагдаагийн хэлтэст гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ашиглах дрон /нисдэг камер/, иж бүрэн компьютер, өнгөт принтер, зургийн аппарат зэрэг тоног төхөөрөмж гардуулжээ. 

Цагдаагийн хэлтэс дээрх тоног төхөөрөмжөөр хангагдсанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанарыг сайжруулах, гэмт хэрэг зөрчлийн үед түргэн шуурхай ажиллах боломж нөхцөлөөр хангагдаж байна гэж албаныхан мэдээлэв.

Тус аймгийн нутгаар Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам дайран өнгөрдөг бөгөөд авто тээврийн осол болон ахуйн шинжтэй гэмт хэрэг зөрчил нийтлэг гардаг байна.

Холбоотой мэдээ