Энэтхэгийн нийслэлд хатуу хөл хорио тогтоожээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-04-20 11:04:06

ШИНЭ ДЕЛИ. /India Today/. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын эрх баригчид халдварын шинэ тохиолдол огцом нэмэгдэж, хотын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаатай холбоотойгоор даваа гаргаас эхлэн дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоожээ.


"Энэ бол жижиг хөл хорио, ердөө зургаан хоног үргэлжилнэ. Дели хотоос гарахгүй байхыг та бүхнээс хүсэж байна. Бид хөл хориог дахин сунгах шаардлагагүй болно гэж маш их найдаж байна" гэж Делигийн Ерөнхий сайд Арвинд Кежривал мэдэгдсэн байна.


Тэрбээр Дели хотод цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлж, энэ нь эрүүл мэндийн салбарт ноцтой сорилт болж байгааг цохон тэмдэглэв. Сүүлийн үед Энэтхэгийн нийслэлд өдөр бүр 25 мянга орчим халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа юм.


Хөл хорионы үеэр зөвхөн төрийн байгууллагууд, эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүрүүд ажиллах бөгөөд хувийн компаниудын ажилтнууд гэрээсээ ажиллах аж. Тавиас дээш хүн оролцоогүй тохиолдолд хурим хийж болно гэж Кежривал мэдэгджээ.


Цар тахал дэгдсэнээс хойш Энэтхэгт 15 сая гаруй хүн халдвар авч, 178 мянга гаруй хүн нас барсан байна.


Холбоотой мэдээ