Дархлаажуулах явуулын цэгээр 40 автобус бэлтгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-20 12:53:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн болон төрийн өмчийн байгууллагын том оврын 40 автобусыг дархлаажуулах явуулын цэг болгоод байгаа тухай Шадар сайдын ажлын алба мэдээлэв.


Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр "Зорчигч тээврийн нэгтгэл”-д ажиллан явуулын цэгийн бэлэн байдлыг шалгалаа. Тэрээр дархлаажуулах цэгийн ачааллыг багасгах, хүртээмжийг нь нэмэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөхтэй холбоотой шийдэл гаргахыг холбогдох албаныханд үүрэг болгоод байсан юм. 


Явуулын дархлаажуулах цэгээс гадна вакцин хийлгэсэн иргэдийг ажиглах,  эрүүл мэндийн  үзлэг, бүртгэл хийх, эмч ажилчид ашиглах автобусыг ч бэлджээ. Явуулын цэг хүн ам ихтэй хэсэг болон алслагдсан хороодод ажиллах юм. 

Холбоотой мэдээ