МАХН сонгуулийн сурталчилгаагаа нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-16 07:07:05
Yesukheitumur Tumurbaatar

Сонгуулийн хуулийн дагуу Төв аймгийн МАХН 6 сарын 14-нд сонгуулийн сурталчилгаагаа нээв.

Төв аймгийн Зуунмод суманд болсон нээлтийн үйл ажиллагаагаар иргэдийн үзэл бодлыг сонсож, санаа бодлоо хуваалцсан бөгөөд намын дарга, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр "Хөгжлийн хувьсгал" мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Тэрээр хэлсэн үгэндээ "Иргэн бүртээ хүрч үйлчилдэг эмнэлэгтэй, боловсрол шинжлэх ухааны төв болсон их дээд сургуультай, дэд бүтцийг бүрэн шийдвэрлэсэн,  экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, аж үйлдвэрийн цогцолбор бүхий бүсийн төв болох зорилт дэвшүүлж буйгаа онцолсон юм.

Чинээлэг дундаж давхарыг бий болгох, "Мянганы төмөр" замын ажлыг эхлүүлэх, улсын чанартай хотуудыг байгуулах,  “Тэг түрээс”-ийн зарчмаар орон сууцжуулах, оюутны сургалтын төлбөрийг үе шаттайгаар төрд хариуцуулах, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг бүхэлд нь сайжруулж, эмчилгээ, оношлогооны зардлыг бүрэн хариуцах зорилготой уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тус намаас  Улсын Их Хурлын сонгуулийн 28-р тойрогт Цэен-Ойдовын Оюунсайхан, 29-р тойрогт Батсүхийн Батсайхан, 30-р тойрогт Оргойн Буяннэмэх мөн Төв аймгийн  Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 24 хүн нэр дэвшжээ. 

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ