Коронавирусний батлагдсан тохиолдлын тоо 25 боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд коронавирусний нийт батлагдсан тохиолдол 25 болоод байна.
Үүнд "Сэмжид Хужирт"-ын эх үүсвэрээс, 11, Спортын эх үүсвэрээс, 13, Улаанбаатар хотоос зөөвөрлөгдсөн нэг тохиолдол байна.
Шинээр нэмэгдсэн тохиолдлууд бүгд өмнөх өвчлөлийн хавьтал болох нь тогтоогдож, тусгаарлагдсан иргэдээс илэрчээ. Одоогоор (2021.04.02) гурван орон сууцыг хамгаалалтад авсан бөгөөд оршин суугчдад нь шалтгааныг тайлбарлаж, ариутгал халдваргүйтгэл хийж байгаа аж.