Ой хээрт аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглов

ОРОН НУТАГТ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-02 11:50:12

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хавар, намрын улирлын тодорхой хугацаанд ой хээрт үйл ажиллагаа явуулахыг хориглолоо.

Түймрийн аюултай үед ой, ойн сан бүхий газарт аялах, ан агнах, бугын эвэр түүх, мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг энэ оны зургадугаар сарын 10 хүртэл хязгаарлажээ. Мөн есдүгээр сарын 20-ноос 11-р сарын 10-ны хүртэл ой хээрт аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. Харин байгаль цаг уурын нөхцөлийг харгалзан, мэргэжлийн байгууллагын тавьсан шаардлагыг хангасан тохиолдолд мод бэлтгэлийн ажил явуулахыг зохицуулжээ. Ой хээрт аж ахуйн үйл ажиллагаа хориглосон хугацаанд түймрийн аюулын зэрэглэл бага буюу буурсан үед ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд тавигдах шаардлагыг хангаж, сумын Засаг даргатай галын аюулгүй байдлын гэрээ байгуулан, гал түймрийн улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн ойгоос мод бэлтгэхийг зөвшөөрсөн байна.

          Тус аймаг энэ онд ойн сангаас 4638 шоометр мод бэлтгэхээр төлөвлөсөн юм.

Холбоотой мэдээ