Ойр харьцсан иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээ эерэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-03-26 17:23:03

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай сумын эрсдэл ихтэй, ойрын хавьтлын иргэдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд нэг иргэний хариу эерэг гарлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Завхан аймагт томилолтоор ажилласан гурван иргэнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотой ойрын болон дам хавьтлуудыг илрүүлэх тандалтын судалгаа хийж, ойрын хавьтлуудыг тусгаарлаад байгаа. Өнөөдөр ойрын хавьтлын иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг иргэний шинжилгээ эерэг гарсан. Тиймээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарлан дараагийн шатны арга хэмжээг авч эхэллээ. Шинжилгээний эцсийн хариу PCR шинжилгээгээр баталгаажна. Тиймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг хүсэж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ