Эхний 5 тохиолдлын нийт 316 хавьтлыг тусгаарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-26 15:08:17

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилчдад тандалтын зорилгоор 3-р сарын 24-ний өдөр нийт 95 хүний сорьцод PCR шинжилгээ хийхэд 2 тохиолдол батлагдсан.

- Батлагдсан 2 тохиолдлоос тархвар судалгааны асуумж авч, Нэгдсэн эмнэлгийн бусад ажилтан, нийт хэвтэн эмчлүүлэгч гэсэн нийт 389 иргэнээс шинжилгээ авахад 3 тохиолдол 3-р сарын 25-ны өдөр шинээр бүртгэгдлээ.

- Ийнхүү Нэгдсэн эмнэлгийн батлагдсан 5 тохиолдлын голомтын цар хүрээг тогтоох тандалт судалгааг хийж, ойрын хавьтлын 221, дам хавьтлын 95 хүнийг тогтоон тусгаарлалтад аваад байна.

- 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан тохиолдлууд болох Нэгдсэн эмнэлгийн 5 ажилтны гэр бүл, найз нөхдийн ойрын хавьтал 68, дам хавьтал болох 61, нийт 129 хүнээс PCR шинжилгээний сорьц цуглуулж, шинжилгээний хариугаар 12 тохиолдол шинээр батлагдлаа.

- Ийнхүү Архангай аймагт,

Хайрхан сумын-1, Эрдэнэбулган сумын 17, нийт 18 тохиолдол батлагдаад байна.

Шинээр батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг тогтоох тандалт судалгаа үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ