Цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-03-25 14:58:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 27-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.


Цаг уурын байгууллагын мэдээлснээр салхины хурд 26, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, түр зуур 26-28 м/с хүрч ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй аж.


Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ