"Цэргийн бэлтгэл" сургууль болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-22 15:35:14
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас сумдын ЗДТГ-ын дарга нарын дунд “Цэргийн бэлтгэл” сургалтыг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтын нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Төрийн захиргааны бодлого, хууль тогтоомжийн хүрээнд ажил үүргээ үр дүнтэй, гүйцэтгэл сайтай, уялдаа холбоотой, шинэ соргог санал санаачилгаар хийж гүйцэтгэх, сум орон нутагт байгаа гэр бүлийн хүчирхийллийг ил болгож, таслан зогсооход бүх нийтийг манлайлан оролцох, улмаар архинд хамааралтай иргэдийг архинаас гаргахад идэвхийлэн нөлөөлж ажиллах, сумын өөрийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр дорвитой анхаарч, санаачилгатай ажиллах гэсэн гурван чиглэлээр үүрэг даалгавар өгөв. Дээрх чиглэлийн ажил үүргийн гүйцэтгэлээр сум орон нутгийн төрийн байгууллага, түүний удирдлагуудын үйл ажиллагааг дүгнэхдээ голлон авч үзнэ гэдгээ мөн сануулсан юм.
Энэ үеэр Батлан хамгаалах яамны Баян-Овоо сумын ЗДТГ-ын дарга М.Жавзансүрэн, Жинст сумын ЗДТГ-ын дарга З.Цэрэндорж, Баянбулаг сумын ЗДТГ-ын дарга Д.Цэнд-Аюуш, Заг сумын ЗДТГ-ын дарга Д.Гантуул, Баянцагаан сумын ЗДТГ-ын дарга М.Чинбат нарыг "Эх орны төлөө – III" хүндэт тэмдгээр шагнасныг гардууллаа.
Цэргийн бэлтгэлийн сургалтад оролцогчид батлан хамгаалах багц хууль, төрийн албаны тухай хууль, Монгол Улсын геополитик Аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын баримтлах асуудал, зэвсэгт хүчин, хилийн цэргийн түүхэн замнал, архив албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн шинэчлэл зэрэг холбогдох чиглэлүүдээр шинэ тутам мэдлэг мэдээллээр хангагдаж, бие бялдрын сорилт, бусад дадлага сургуулиар хичээллэх юм байна.
Холбоотой мэдээ