“Дон Жуан” дуурьд Монгол, Солонгосын дуучид хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-06-14 10:08:31

УДБЭТ болон БНСУ-ын Тэжон хотын дуурийн байгууллагын уран бүтээлчид хамтран В.А.Моцарт “Дон Жуан” дуурийг энэ сарын 18-нд толилуулна.

...Бүхий л цаг үеийнхний дунд “Дон Жуан”-ийг бүсгүйчүүдээр зугаацагч, эмэгтэй хүнийг өөрийгөө зугаацуулах арга хэрэгсэл болгон ашиглах завхай эр гэж төсөөлдөг. Түүнийг дэлхийн томоохон дуурийн театруудын найруулагчид завхай эр, бүсгүйчүүдийн харц булаам сайхан залуу зэргээр өөр өөрийн өнцгөөс дүрслэн хүргэдэг.

Тус дуурь нь дуурийн дуучдаас өндөр ур чадвар, техник, жүжиглэлт шаарддаг.

Уран бүтээлчдийн уран чадвар, хөдөлгөөн, жүжиглэлт зэрэгт БНСУ-ын найруулагч Ан Ху Вон ажиллаж байгаа бол симфони найрал хөгжмийг Рю Мён Ү удирдах юм.

Дон Жуаны дүрд Жу Бён Жү, Донна Аннагийн дүрд Гү Ин Ён, Донна Эльвирагийн дүрд Юн Ми Ён нар тус тус тоглоно. 

Ж.Болор

Холбоотой мэдээ