Махны үнэ 1000-1500 төгрөгөөр нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 10 орчим зах, томоохон худалдааны төв үйл ажиллагаа явуулж буй.
Эдгээр зах, худалдааны төвд үхэр, хонины мах 10-12 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн ямааны мах 8500-9000, адууны мах 8000-9000 төгрөгийн үнэтэй
байна.
Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар махны үнэ өмнөх саруудтай харьцуулахад 1000-1500 төгрөгөөр нэмэгдсэн байна гэж Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.