Баян-Өлгий аймагт шатахууны үнэ нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-13 22:52:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнөөдрөөс шатахууны үнэ 80-120 төгрөгөөр нэмэгдлээ.

Тодруулж хэлбэл, өмнө нь тус аймагт А-80 бензиний дундаж үнэ 1450 төгрөг, А-92 1520 төгрөг, дизель түлш 1700 төгрөг  байв.

Харин өнөөдрөөс "Ник-Петровис", "Рысжан", "Хазына" зэрэг газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд А-80 бензинийг 1530, А-92 бензинийг 1600 төгрөгөөр худалдаж эхэллээ.

Импортлогч компаниуд шатахууны үнийн өсөлтийг тухайн төрлийн бүтээгдэхүүний хилийн үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.    

Холбоотой мэдээ