"Гурил", "Увс чацаргана" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-03 18:37:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 51 ХК-ийн 704,060,985.48 төгрөгийн үнийн дүн бүхий 1.1 сая хувьцаа арилжив. Үүнээс 25 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол, 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Гурил" (GUR+15.00%) болон "Увс чацаргана" ХК (CHR+13.20%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" (OLL-12.00%) болон "Махимпекс" ХК (MMX-9.05%)-ийн хувьцаа хамгийн их унав.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 66,582 нэгж эрхийг нийт 10.1 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 2.59 хувиар өсөж, 33219.23 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,548,786,713,249.16 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ