БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ хамгийн доод түвшинд хэвээр үлдээжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2021-02-25 13:29:23

СӨҮЛ. /TASS/. БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ хамгийн доод түвшинд буюу 0.5 хувьд хэвээр үлдээжээ.


Төв банкны мэдэгдэлд дурдсанаар, дээрх шийдвэрийг гаргахдаа инфляцын бага түвшин болон орон сууцны үнийн өсөлт, экспортын өсөлт, үйлдвэрлэлийн хүчин чадалд оруулж буй хөрөнгө оруулалтыг харгалзан үзсэн байна. БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ нийт 0.75 хувиар хоёр удаа бууруулсны дараа өнгөрсөн оны тавдугаар сараас хойш одоогийн түвшинд хэвээр хадгалж байгаа юм. 


Тус банк энэ оны инфляцын талаарх урьдчилсан таамгаа 1 хувиас 1.3 хувь болгож нэмэгдүүлсэн бол 2022 онд ДНБ 2.5 хувиар өснө гэж таамаглажээ. 

Холбоотой мэдээ