Иргэд замын хөдөлгөөний мэдлэгээ зузаатгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-09 22:28:34
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Зуунмод сумын иргэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдлэг, мэдээллээ бататгалаа.

"Хөдөлгөөний соёл, бидний оролцоо, осолгүй жолооч, жаргалтай гэр бүл" сэдэвт аяны хүрээнд 6 сарын 8-нд зохион байгуулсан сургалтаар зам тээврийн осол гэмтлийг  бууруулахад иргэдийн оролцоо, хөдөлгөөнд оролцогчдын сахилга бат, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын тухай мэдээлэл өгсөн юм.

Тухайлбал: Замын цагдаагийн байгууллагын судалгаагаар осол гэмтлээс үүдсэн нас баралтын 25 хувь нь мотоциклиос болжээ. Үүнээс гадна замын чанар сайжирч, иргэд хурдтай давхих болсон нь дээрх тоог ахиулахад нөлөөлөх болсон бөгөөд үүнээс болж, бага насны хүүхэд бэртэх, гэмтэх, амь насаараа хохирох тохиолдол цөөнгүй гарч буйг эцэг эхчүүдэд анхаарууллаа. Цагдаагийн ерөнхий газраас зохиосон уг сургалтыг ирэх долоо хоногоос говийн аймгуудад зохиохоор төлөвлөжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ