Нөөцийн мах худалдах төслийг хүлээн авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-02-19 18:41:31
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хүн амын махны хэрэгцээг хангах, махны хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн мах худалдан борлуулах төсөл сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлажээ.
Шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуй нэгжүүдийн холбогдах материалыг энэ сарын 27-ны өдөр хүртэл аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс 207 тоотод хүлээн авах юм байна.
Төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгжийн танилцуулга, Тухайн хугацаанд хүн амыг махаар хангах үйл ажиллагааны төсөл /Үнийн санал, борлуулалт хийх цэг, ажиллах хүчний асуудлыг тодорхой тусгасан байх, Махны нөөц бүрдүүлсэн байгаа байдал, нөөцийн хэмжээ /бодит зураг/, Нөөцийн мах худалдан борлуулахад шаардагдах зориулалтын тоног төхөөрөмж, сав, баглаа боодол, хаяг шошго, Сүүлийн 2 жилд ижил төстэй үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан байх, Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх /Монгол банкны тодорхойлолт/, Шүүхээр шийдвэрлэгдсэн болон шийдвэрлэгдэх шатанд байгаа маргаангүй байх зэрэг шалгуурыг тавьжээ.
Сонирхсон иргэд дэлгэрэнгүй мэдээллийг 8809-6942 утсаар лавлах боломжтой.
Холбоотой мэдээ