Даатгалын хураамжийн орлого өссөн бол нөхөн төлбөр нь багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-18 13:11:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даатгалын хураамжийн орлого 2020 онд 201.5 тэрбум төгрөгт хүрч, даатгалын нөхөн төлбөрт 59.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оныхоос даатгалын хураамжийн орлого 4.9 (2,5 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, даатгалын нөхөн төлбөр 5.6 (8,6 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.


Даатгалын хураамжийн орлого өсөхөд хөрөнгийн даатгалын хураамжийн орлого 6.2 (14,3 хувь) тэрбум, барилга угсралтын даатгалын хураамжийн орлого 1.3 (17,3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.


Даатгалын нөхөн багасахад хөрөнгийн даатгалын нөхөн төлбөр 3.1 (26,8 хувь) тэрбум, агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөр 0.9 (79,9 хувь) тэрбум, зээлийн даатгалын нөхөн төлбөр 0.9 (33,8 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлөв.


Даатгалын хураамжийн орлого 2020 оны 4 дүгээр улиралд 41.6 тэрбум төгрөгт болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.8 (2,0 хувь) тэрбум, өмнөх улирлынхаас 23.6 (36,2 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд хөрөнгийн даатгалын орлого 12.5 (54,6 хувь) тэрбум, агаарын хөлгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой хариуцлагын даатгалын орлого 3.3 (76,2) тэрбум, жолоочийн хариуцлагын даатгалын орлого 3.1 (37.5 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.


Харин даатгалын нөхөн төлбөрт дээрх хугацаанд 16.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 8.9 (35,4 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх улирлынхаас 0.6 (3,6 хувь) тэрбум төгрөгөөр өсөв. Үүнд ачаа хүргэлтийн даатгалын нөхөн төлбөр 2,5 дахин их, зээлийн даатгалын нөхөн төлбөр 2,5 дахин их, хөрөнгийн даатгалын нөхөн төлбөр 92,4 хувиар өссөн нь нөлөөлжээ.


Даатгалын хураамжийн 2020 оны 4 дүгээр улирлын нийт орлогын 24,9 хувийг хөрөнгийн, 21,6 хувийг гэнэтийн осол, эмчилгээний, 19,7 хувийг авто тээврийн хэрэгслийн, 12,4 хувийг жолоочийн хариуцлагын даатгал эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Даатгуулагчид өнгөрсөн онд 1102.8 мянга болж, өмнөх оныхоос 50.6 (4,4 хувь) мянгаар буурлаа. Даатгуулагчдын 82,9 хувь нь иргэн, 17,1 хувь нь хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж, байгууллага аж.

Холбоотой мэдээ