“Apple” тариурын эможиг өөрчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2021-02-17 13:13:57

ВАШИНГТОН. /CNN/.  Apple” компани үйлдлийн системийнхээ шинэчлэлтээр тариурын эможид бяцхан өөрчлөлт оруулж, цусны дуслуудыг арилгажээ.


Apple”-ийн “iOS” үйлдлийн системийн “14.5 beta” шинэчлэлтэд тарианы эможиг өөрчилснөөс гадна хос эможинуудын арьсны өнгийг илүү олон төрлийн сонголттой болгосон байна.


“Тариурын эможиноос цусны дуслуудыг арилгасан нь “COVID-19”-ийн вакцинжуулалтыг илэрхийлэхэд илүү тохиромжтой болж байна” гэж “Emojipedia” цахим хуудсыг үндэслэгч Жереми Берж мэдээлжээ. Мөн ийнхүү өөрчилсөн ч уг эможи цусаа хандивлах үйлсийг үргэлжлүүлэн илэрхийлнэ гэдгийг тэрбээр нэмж хэлжээ.


Ташрамд дурдахад, цар тахлын үед микроб, амны хаалт зүүсэн хүн, алгаа хавсран залбирч буй дүрсийг хүмүүс түлхүү ашиглах болжээ. Мөн 2020 онд тариурын эможины хэрэглээ өсөж буй хандлага ажиглагдсан гэж “Emojipedia” цахим хуудас мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ