АНУ ОХУ-тай стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх шинэ арга замыг эрэлхийлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-02-17 10:30:45

ВАШИНГТОН. /TASS/. Санал зөрөлдөөнтэй байгаа хэдий ч ОХУ-тай стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх шинэ арга замыг эрэлхийлнэ гэж АНУ -ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдэв.


Блинкен Америкийн Үндэсний олон нийтийн радиод (NPR) ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна. "Хоёр улсын хооронд санал зөрөлдөөн байгаа бөгөөд "Оросын зан байдал, Оросын үйл ажиллагаанд АНУ-ын эрх баригчид санаа зовж байна". Гэсэн хэдий ч Вашингтон, Москва хоёр талын ашиг сонирхлыг төлөөлсөн салбаруудад хамтран ажиллах боломжтой гэж тэрбээр хэлжээ.


“Бид Стартегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах, хязгаарлах гэрээг таван жилээр маш хурдан сунгаж чадлаа. Яагаад гэвэл энэ нь бидний ашиг сонирхолд нийцэж байгаа юм. ОХУ бидний ашиг сонирхол, үнэт зүйлд сорилт болж байгаа үйл ажиллагаа явуулж байна гэж бид ярьж байгаа ч тус улстай стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх бусад арга замыг эрэлхийлнэ” гэж Блинкен цохон тэмдэглэжээ. "Гэсэн хэдий ч бид хоёр фронт дээр ажиллах чадвартай байх ёстой" гэж Төрийн нарийн бичгийн дарга нэмж хэлсэн байна.


Холбоотой мэдээ