Билл Гейтс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-02-15 17:36:01

БЕРЛИН. /TASS/. “Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гейтс ойрын таван жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 2 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.


Тэрбээр энэ тухайгаа Германы “Handelsblatt” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


Гейтс гарааны компаниуд болон бусад төслүүдэд хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Түүний үзэж байгаагаар, уур амьсгалын сүйрлээс инновацийн технологийн тусламжтайгаар урьдчилан сэргийлэх хэрэгтэй. "Энэ нь боломжтой, гэхдээ энэ нь маш хэцүү байх болно" гэж “Microsoft” компанийг үндэслэгч хэлсэн байна.


Үүний зэрэгцээ Гейтс шинжлэх ухааны судалгаанд оруулж буй төрийн хөрөнгө оруулалтыг тав дахин буюу жилд хамгийн багадаа 110 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлэхийг уриалжээ. “Энэ хөрөнгийг дэлхий даяар сэргээгдэх эрчим хүч, бусад инновацийг хөгжүүлэхэд чиглүүлэх ёстой. Бид физик эдийн засгийг түүхэнд байгаагүй хурдаар өөрчлөх хэрэгтэй" гэж Гейтс хэлжээ.

Холбоотой мэдээ