Эх газрын Хятадад хоёр өдөр дараалан дотоодын халдвар бүртгэгдсэнгүй

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-02-09 18:26:23

Бээжин /МОНЦАМЭ/. Эх газрын Хятадад хоёр дахь өдрөө дараалан COVID-19-ийн дотоодын гаралтай халдвар бүртгэгдсэнгүй.

            Тодруулбал, Хятадын Үндэсний Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, өчигдөр буюу 8-ны өдөр эх газрын Хятадад шинээр халдвар авсан 14 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдлууд байв.

            Мөн өчигдөр эх газрын Хятадад коронавирусээр нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд нэг сэжигтэй тохиолдол гарсан нь Шанхай хотод гаднаас ирсэн иргэн юм.

            Эх газрын Хятадад, одоогоор нийт 1057 батлагдсан тохиолдол байна.      

Холбоотой мэдээ