Цагаан идээний үнэ өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Засгийн газраас сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх тухай уриалж байгаа. Гэсэн хэдий ч хөдөө орон нутагт сар шинийн бэлтгэлийг хийсээр байна. Цэцэрлэг хот дотор үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төвүүдээр баярын бэлтгэл хийсэн хүмүүс хөлхөлдсөөр. Бараа бүтээгдэхүүний ялангуяа цагаан идээний үнэ өссөн байгаа юм. Сарын өмнө сүү 3000, Зөөхий 16000, том өрөм 12000, шар тос 18000, аарц 4000, хорхой ааруул 13000, зүсмэл болон хэвийн сүүн хурууд 18000, чихэргүй хурууд 12000 байв. Харин өнөөдөр,
Сүү 4500
Зөөхий 20000
Том өрөм 15000
Шар тос 22000
Аарц 4500
Хорхой ааруул 18000
Зүсмэл сүүн хурууд 20000
Хэвтэй сүүн хурууд 20000
Чихэргүй хурууд 13000
Тавгийн идээний иж бүрдэл 180000-200000 төгрөгийн үнэтэй байна.