“Мерси кор”-оос аймгийн ОБГ-т хамгаалах хэрэгслийн тусламж үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий
/МОНЦАМЭ/. “Мерси кор Монгол” Олон улсын байгууллагаас Баян-Өлгий аймгийн
Онцгой байдлын газарт халдвар хамгааллын хэрэгсэл хандивлав.
Нийтдээ 2000
ширхэг амны хаалт, 2000 ширхэг бээлий, 50 ширхэг хамгаалалтын хувцас, 40 ширхэг
зайнаас халуун хэмжигч, 100 ширхэг хамгаалалтын нүдний шилнээс бүрдсэн
тусламжийн багцыг “Мерси кор Монгол” байгууллагын аймаг хариуцсан зохицуулагч
Х.Жумагүл Онцгой байдлын газрын удирдлагад гардуулж өглөө.
Эдгээр хэрэгслийг
сумд болон авто замын хяналтын цэгүүд,
хилийн хяналтын байгууллага зэрэг шаардлагатай газруудад ашиглах ажээ.