Боттичеллигийн уран бүтээл дуудлага худалдаагаар өндөр үнэд хүрчээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2021-01-29 16:31:23

ЛОНДОН. /BBC/. Италийн сэргэн мандалтын үеийн нэрт уран зураач Сандро Боттичеллигийн сор бүтээлүүдийн нэгд тооцогддог уран зураг дуудлага худалдаагаар 92 сая ам.доллароор худалдаалагджээ.


Ийнхүү С.Боттичеллигийн 1470-1480-аад оны үед туурвисан хэмээн үздэг “Young Man Holding a Roundel” нэртэй зураг нь түүний хамгийн өндөр үнэд хүрсэн бүтээл болжээ. 58х39 сантиметрийн хэмжээтэй уран зурагт алтан шаргал үстэй өсвөр насны хүүг сахалтай гэгээнтний зураг барьж буйгаар дүрсэлсэн байна.

 

Уран зураг АНУ-ын Нью-Йорк хотын “Sotheby's” дуудлага худалдааны төвд пүрэв гарагт худалдаалагдсанаар энэ онд дуудлага худалдаагаар зарагдсан эхний томоохон уран бүтээл болжээ. Ташрамд дурдахад, энэхүү зургийг өмнөх эзэн нь 1982 онд нэг сая гаруй ам.доллароор худалдан авч байжээ.  

Холбоотой мэдээ