Берни Сандерс өөрийнх нь зураг бүхий бэлэг дурсгалын худалдаанаас 2 сая орчим доллар олжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-01-28 10:27:17

ВАШИНГТОН. /Associated Press/. Вермонт муж улсаас сонгогдсон сенатч Берни Сандерс АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг тангараг өргөх ёслолын үеэрх өөрийнх нь зураг бүхий бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүний худалдаанаас 1.8 сая доллар олжээ.


Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хүрэлцэн ирэхдээ өвлийн зузаан хүрэм, ноосон бээлий өмссөн нь олны анхаарлыг татаж, удалгүй түүний зураг цахим ертөнцөд миймний сэдэв болсон юм. Сенатч олсон орлогоо өөрийн төрөлж муж улсын буяны байгууллагуудад хандивлахаар болсон байна.


Уг бээлийг Вермонт муж улсын Эссекс хотын Эссекс-Жанкшен хэмээх жижиг тосгоны нэгэн багш дахин боловсруулсан хуванцар савнаас гаргаж авсан зориулалтын ноосон утсаар нэхэж, хоёр жилийн өмнө сенатчид бэлэглэж байжээ. 


Холбоотой мэдээ