Эрдэс баялгийн салбарын төслүүдэд үнэлгээ хийх асуудлаар санал солилцлоо

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-01-26 17:41:04

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Эрдэс баялгийн салбарын төслүүдэд нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал, холбогдох бусад баримт бичгүүдийг эцэслэн баталгаажуулах, хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан болон холбогдох зөвлөхүүдтэй өнөөдөр цахимаар уулзалт хийж, санал солилцлоо.


Нийгмийн нөлөөллийн аргачлалыг боловсруулах, холбогдох судалгаа үнэлгээг хийх төслийг Оксфордын Их сургуулийн “Говийн загвар” төслөөс санхүүжүүлж байгаа аж. Энэ хүрээнд “Хил хязгааргүй алхам” ТББ нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран дээрх үнэлгээний аргачлал болон хэрэгжилтийг хангах бусад баримт бичгүүдийн төслийг боловсруулаад байна.

Уулзалтад хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг нар оролцов.

Холбоотой мэдээ