ОХУ-тай хамтран цоохор ирвэсийн тархац нутгийг судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-22 17:09:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, ШУА-ийн Биологийн хүрээлэн, "Монголын Ирвэс Төв" төрийн бус байгууллага хамтран ОХУ-ын  "Сайлюгемский" байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай өнөөдөр цахим уулзалт хийв.

Уулзалтаар Сайлюгемскийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтарч Орос, Монгол хил дамнасан Сийлхэмийн нурууны “А” хэсэгт цоохор ирвэсийн шилжилт хөдөлгөөн, популяцын тархац нутгийг хоёр талаас нэгэн зэрэг судлахаар тохиролцлоо.

Уг судалгааны ажлыг ирэх гуравдугаар сард эхлүүлэхээр болов.

Холбоотой мэдээ