Ховд аймагт спорт заал шинээр ашиглалтад оров

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-20 12:58:40

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт орчин үеийн тоног төхөөрөмж бүхий спорт заалны барилга баригдаж, энэ онд ашиглалтад орлоо. 

Тодруулбал, Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт барьсан тус спорт заал нь хувийн хэвшлийн 100 хувийн хөрөнгө оруулалттай. Дотроо фитнес, усанд орох өрөө, аэробик, иог хийх зохион байгуулалттай аж.

Мөн 18x30 хэмжээтэй заалнаас бүрдсэн гэж өчигдөр Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газраас танилцууллаа. 

Энэхүү бүтээн байгуулалт нь хүүхэд, залуучуудын бие бялдар, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжихэд чухал ач холбогдолтой аж.



Холбоотой мэдээ