Таван суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-01-19 10:34:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өвөлжилтийн нөхцөл байдлын тухайд аймгийн ХХААГ-аас өгч буй мэдээгээр Баяндэлгэр, Асгат сум цагаанаар зудархуу, хүйтний эрч дунджаар өдөртөө 20-24, шөнөдөө 28-38 гргадус байна. Өнгөрсөн долоо хоногт Дарьганга суманд хамгийн их буюу 40 градус хүрч хүйтэрчээ. Онгон, Наран, Баяндэлгэр, Асгат, Түмэнцогт зэрэг таван суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа аж.

Одоогоор Эрдэнэцагаан Түмэнцогт Асгат Халзан Сүхбаатар суманд хамгийн их буюу 10-14 см, гуу жалгандаа 30-34 см цастай байна гэв.

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн оны 12 дугаар сард зудын эрсдэлийн үнэлгээг гаргасан. Үүнд аймгийн нийт нутгийн 20 орчим хувь буюу Баяндэлгэр, Баруун-Урт сумын ихэнх хэсгээр Эрдэнэцагаан, Асгат, Дарьганга, Онгон, Уулбаян сумын төв хэсгээр зудын эрсдэл өндөр гэж гарчээ. Үлдсэн сумдад мөн адил эрсдэлтэй гэж гарсан ч дээрх сумдаас эрсдэлийн хэмжээ бага гэж үзжээ.  

Холбоотой мэдээ