Литва вакцинжуулалтаа түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-14 14:22:40

МОСКВА. /Российская газета/. Литва Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран гарган авсан коронавирусний вакцинаар иргэдээ дархлаажуулахаа түр зогсоох шийдвэрийг гаргажээ.


“Вакциныг тээвэрлэх явцад температурын горим зөрчигдсөнтэй холбоотойгоор вакцинжуулалтыг түр хугацаанд зогсоох захирамж гаргасан” хэмээн Литва улсын Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна.


“Pfizer-BioNTech” компанийн вакциныг маш бага буюу цельсийн хасах 75 хэмд хадгалах ёстой. Каунас болон Паневежис эмнэлэгт вакцин хүргэх үед температурын горим алдагдсан байж болзошгүй байна. Үүнтэй холбогдуулан температурын хэлбэлзэл вакцины шинж чанарт нөлөөлсөн эсэхийг илрүүлэхийг Улсын эмийн хяналтын албанд үүрэг болгожээ.


Литвад коронавирусний вакцинжуулалтыг 12 дугаар сарын 27-нд эхлүүлжээ. Одоогоор тус улсад 22.5 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулаад байгаа аж. 

Холбоотой мэдээ