“Hyundai”, “Apple” хамтран ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-01-11 12:18:07

СӨҮЛ. /Reuters/. Hyundai”, Apple” компани автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашин бүтээх чиглэлд хамтран ажиллах гэрээг ирэх гуравдугаар сар гэхэд байгуулж, 2024 оноос АНУ-д үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөж байна гэж “Korea IT News” сонинд мэдээлжээ.


БНСУ-ын “Hyundai” компани автомат жолоодлоготой автомашин хөгжүүлэх талаар АНУ-ын “Apple” компанитай хэлэлцээ өрнүүлж эхэлснээ өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн юм. Энэхүү мэдээг гарсны дараа “Hyundai”-гийн хувьцааны ханш 20 орчим хувиар өссөн байна.


Hyundai” компани БНСУ-ын сонинд өнгөрсөн ням гарагт гарсан мэдээний талаар тодруулга өгөхөөс татгалзаад, автомат жолоодлоготой цахилгаан автомашин үйлдвэрлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлт олон компаниас ирсэн гэдгийг дахин мэдэгджээ.


Apple” ч мөн хоёр талын хамтын ажиллагааны талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Тус компанийн хувьд автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг 2024 оноос үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ