ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар А.Эрдэнэтуяаг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-06-03 12:59:44

Эрүүл мэнд, спортын яамны удирдлагууд  өнөөдөр  Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон  А.Эрдэнэтуяаг  хүлээн  авч уулзаж,  ажилд нь амжилт хүслээ.

Уулзалтаар яамны зүгээс бодлогын түвшинд хийж хэрэгжүүлж буй  ажил болоод цаашид хийх ажлынхаа талаар Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа товч мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа баг болж ажиллах боломж олгосон салбарын сайддаа талархал илэрхийлж, богино хугацаанд олон ажлыг амжуулж  ажиллахаа амлав. Тэрбээр салбараа мэддэг өмнө нь жил гаруйн хугацаанд энэ албыг хашиж байсан  туршлагатай нэгэн аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ