Төрийн албан хаагчдын 60 гаруй хувь нь эмэгтэй хүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-03 12:33:47

Завханд 208 байгууллагад 5385 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд тэдний 68 хувь нь эмэгтэй хүн байна.

Завхан аймаг төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын системийн программ хангамжаа шинэчилж  төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гаргажээ.  Тодруулбал тус аймагт  208 байгууллагад 5385 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс төрийн захиргааны 662, төрийн үйлчилгээний 4318, төрийн улс төрийн 189, төрийн тусгай 216  албан хаагч тус тус ажиллаж байна.

 

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ