“БНМАУ-ын Маршал Хорлоогийн Чойбалсан” каталоги хэвлэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан ТЕГ-ын Тусгай архив Монголын үндэсний музейтэй хамтран “БНМАУ-ын маршал Хорлоогийн Чойбалсан” /125 жил/ гэрэл зураг, эд өлгийн каталогийг эмхэтгэн хэвлүүлэв.
Уг эмхэтгэлд маршал
Х.Чойбалсангийн амьдралын түүхийг өгүүлсэн 60 гаруй гэрэл зураг, эдэлж хэрэглэж
байсан 30 гаруй эд өлгийн зүйлийг зураг, тайлбарын хамт оруулжээ.