Төв аймагт 1307 өрхийн 1097147 толгой мал отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-16 20:51:31

Төв /МОНЦАМЭ/. Энэ оны 12 дугаар сарын байдлаар Төв аймагт нийт 1307 өрхийн 1097147 толгой мал отроор өвөлжиж байна.

Тодруулбал, аймаг дотроо 575 өрхийн 466359 толгой мал отроор өвөлжиж байгаа бол аймаг дундын отрын бүс нутгуудад 8 сумын 151 өрхийн 139286 толгой мал, харин сум дундын отрын бүс нутагт 4 сумын 70 өрхийн 50133 толгой мал отроор тус тус өвөлжиж байна.

Мөн Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Булган зэрэг аймгийн 394 өрхийн 364821 толгой мал Төв аймгийн 25 суманд отроор өвөлжиж байгаа бол Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Сэлэнгэ, Булган, Дорнод, Дорноговь аймгуудад Төв аймгийн 117 өрхийн 76548 толгой мал  тус тус отроор өвөлжиж байгаа гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мал үржлийн албаны дарга М.Дашдулам мэдээллээ.

Холбоотой мэдээ