Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын алба хаагчид нөхөрсгөөр өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдын дунд нөхөрсөг зан харилцааг төлөвшүүлэх, урлаг спортын ур чадварыг хөгжүүлж, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Нөхөрсөг уулзалт, тэмцээн” Чингис хотод зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд Хэнтий, Сүхбаатар аймгийн ОБГ-ын албан хаагчид болон гэр бүлийн гишүүдээс бүрдсэн баг тамирчид оролцож, “Гар бөмбөг”, “Агаарын теннис”/хос /, “Ширээний теннис” гэсэн спортын 3 төрлөөр өрсөлдлөө.
“Гар бөмбөг”-ийн тэмцээний эрэгтэй төрөлд Сүхбаатар аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах 15 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ОБ-ын дэд ахлагч Б.Батсуурь ахлагчтай баг тамирчид, эмэгтэй төрөлд Сүхбаатар аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах 15 дугаар ангийн дуудлага хүлээн авагч ОБ-ын ахлах ахлагч н.Октябрь ахлагчтай баг тамирчид 1-р байр эзэлж, алтан медаль хүртлээ. Харин “Агаарын теннис”-ны хосын тэмцээнд Хэнтий аймгийн ОБГ-ын Урьдчилан сэргийлэх тасгийн эмч, сэтгэл зүйч ОБ-ын дэслэгч Н.Дарьсүрэн, Гал түймэр унтраах 32 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ОБ-ын ахлагч Х.Мөнхбат нар, “Ширээний теннис”-ны эрэгтэй төрөлд Гал түймэр унтраах 32 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ОБ-ын дэд ахлагч А.Шинэбаяр, эмэгтэй төрөлд Гал түймэр унтраах 32 дугаар ангийн дуудлага хүлээн авагч ОБ-ын ахлагч Д.Отгонжаргал нар тус тус тэргүүлж, алтан медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.
“Нөхөрсөг уулзалт” арга хэмжээний хүрээнд Сүхбаатар, Хэнтий аймгийн ОБГ-ын албан хаагчид, гэр бүлийн гишүүдийн хамт орон нутгийн “Байгалийн музей”-г үзэж сонирхов. Мөн Хэнтий аймгийн Чингис хотын цэцэрлэгт хүрээлэн, төв талбай, хөшөө дурсгал болон “Олимп цогцолбор” зэрэг газруудаар аялж, Чингис хоттой танилцлаа. Нөхөрсөг уулзалтын хаалтын арга хэмжээ буюу “Үдшийн цэнгүүн” МСҮТ-ийн урлаг зааланд болж, Хэнтий аймгийн ОБГ-аас зохион байгуулсан урлагийн тоглолт, хөгжөөнт тэмцээн, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ, цэнгээнт бүжгийг зохион байгууллаа.
Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарын тушаалаар “Хан Хэнтийн алдартан” тэмдгээр Сүхбаатар аймгийн ОБГ-ын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга онцгой байдлын хошууч н.Бат-Эрдэнэ, Эрэн хайх, аврах бүлгийн дарга, онцгой байдлын дэслэгч н.Батмөнх нарыг шагнав.
Хэнтий аймаг О.Буянхишиг